Агентлагууд

Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс

2019 оны ажил үйлс тэгш дүүрэн жил байлаа.

 

  • Нийт 8040 тэтгэвэр авагч байна. Хаан банкаар 4711 иргэн, Төрийн банкаар 3281 иргэн, Голомт банкаар 48 иргэн тус тус тэтгэврээ авч байна.
  • Малчны тэтгэврийн насыг 5 насаар наашлуулж тэтгэвэр тогтоох ба үүгээр Сүхбаатар аймгийн хэмжээнд 299 малчин тэтгэвэртэй гарсан байна
  • ААНБ болон Малчнаар ажилласанг тооцон тогтоох зөвлөлийн хамтарсан зөвлөгөөнийг хийсэн явдал нь салбарын хэмжээнд анхдагч бөгөөд маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн гарсан үр дүн, зөвлөгөөнөөс гарсан уриаг сайн ажил үйлчилгээ хэмээн сайшаан дэмжсэн.
  • Тэтгэмж тогтоолт, олголтын шалгах аянаар зөрчилгүй гарсан 1 аймаг нь байлаа.
  • Баримт бичгийн улсын үзлэгээр амжилттай шалгагдан А+ үнэлгээтэй шалгагдлаа.
  • Гар утасны апп суулгах 1 сарын аянд 3450 хүн хамруулснаараа салбартаа магнайлсан аймгуудын тоонд орлоо.
  • Явуулын үйлчилгээны аяны хэрэгжилтыг амжилттай хийж хэрэгжүүлэн улсдаа тайлагналаа.
  • Даатгуулагч танд урдчилан зөвлөе-тусалъя аянг амжилттай хэрэгжүүлж ажилласан ба 900 орчим хүнд зөвлөгөө өгч, 750 хүнд зөвлөмжийн хуудас гардуулан ажилласнаар уг иргэд цаг хугацаанд аа ямар нэгэн асуудалгүй тэтгэвэртээ гарсан.
  • Угтах үйлчилгээний ажилтан ажлуулж иргэдэд ойр үйлчилгээ хийсэн бөгөөд жилд  тус хэлтэс нь 44,04 мянган хүнд НД-ын үйлчилгээ гардан үзүүлсэн. Аймгийн 3 хүн тутмын 2 н НДын ямар нэгэн үйлчилгээ авсан тоон мэдээлэл байна.
  • Нийт үйлчилгээ авсан, мэдээлэл зөвлөгөө авсан иргэд 85,0 мянга орчим байгаа нь тус хэлтсийн ажлын цар хүрээ ямар өргөнийг харуулж байна.

 

  • Танд ойрхон найрсаг үйлчилгээний жилд Тус хэлтэс нь үйлчилгээний шинэ танхим тохижуулан ажилагаанд оруулсан нь иргэдийн хувьд талархал хүлээсэн ажил үйлчилгээ болсон байна. Уг танхимын үйлчлүүлэгч нь хэлтсийн 3/2 үйлчилгээг дангаар хүргэн ажиллаж байна.
  • Үдийн цагаар байцаагч ажилладаг бөгөөд ингэснээр цайны цагаар төрийн үйлчилгээ тасралтгүй хүргэн 630 орчим хүнд НД-ын үйлчилгээ үзүүлсэн ажилласан нь иргэдэд хүрсэн үйлчилгээ болжээ.
  • Цахим архивын үйлчилгээг тус хэлтэс амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд 85 лавлагаа бусад аймаг хэлтэс хооронд илгээгдэн хүргэгдэн ирсэн нь иргэдын цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон сайн үйлчилгээ болсон
  • Мөн аймаг дүүрэг хоорондын лавлагааг цахимаар хэрэгжүүлэхийн хажуугаар сумдын дотоод лавлагааг майл хаягаар солилцон хэрэгжүүлэн ажилласан нь шинэлэг дэвшилттэй ажил үйлчилгээ болжээ.
  • Хэлтсийн мэдээллийн цагт онлайнаар сумдын байцаагч нарыг хамруулдаг болсноор аливаа мэдээ мэдээлэл, ажлын чиглэл, зааварчилгаар хурдан авч ажилаа төлөвлөж хэрэгжилтийг шуурхай хангах нөхцөлийг бий болгожээ.
  • 22 улсын байцаагчтай болсон ба өмнөх оныхоос нийт байцаагчдад улсын байцаагчдын эзлэх хувь  63% байснаас 73% болсон нь нь манай ажилтнуудын ур чадвар туршлага хэрхэн өссөнийг харуулж байна.