Агентлагууд

Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

  1. Санхүү бүртгэл хамрагдалт, орлого, хяналтын тасаг
  2. Үйлчилгээний тасаг
  3. Эрүүл мэндийн даатгалын тасаг гэсэн зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж Монгол улсын нийгмйин даатгалын багц хууль, Улсын их хурал, Засгийн газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон дээд газрын тогтоол, шийдвэр, Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, өр авлагыг барагдуулах, тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь тавьж олгох, даатгуулагч иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх, дотоод хяналт шалгалтыг сайжруулж, ажлын үр дүнг дээшлүүлэхэд ажлаа чиглүүлэн ажиллаж байна. 2016 оны байдлаар 7536 тэтгэвэр авагч, давхардсан тоогоор 2258 тэтгэмж авагч, 656 ажил олгогчийн 10198 заавал даатгуулагч, 3762 сайн дурын даатгуулагч,12341 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, Нийгмийн даатгалын санд 12776602.3 мянган төгрөгийг хуримтлуулж, 26937175.1мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, зардал олгосон.

2016 онд Нийгмйин даатгалын санд 11997731,5 мянгантөгрөг хуримтлуулах төлөвлөгөөтэйгээс  12776602.3 мянган төгрөг хуримтлуулж орлогын төлөвлөгөөг 106,5 хувь буюу 778870.8 мянган төгрөгөөр давуулан биелүүлж ажлаараа системийн хэмжээнд 3 дугаар байр эзэлсэн.

САНХҮҮ БҮРТГЭЛ ХАМРАГДАЛТ, ОРЛОГО ХЯНАЛТЫН ТАСАГ

Тасаг нь тасгийн дарга, сангийн орлого зарлагын нягтлан бодогч, үйл ажиллагааны нягтлан бодогч, шимтгэлийн орлогын байцаагч, сайн дурын даатгалын байцаагч, хяналтын байцаагч гэсэн 7 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Санхүү бүртгэл хамрагдалт, орлого хяналтын тасаг нь аймгийн нутаг дэвсгэрийн ААНБ, иргэдэд Монгол Улсын Нийгмийн даатгалын багц хуулийг сурталчилж, хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, сар улирлын төлөвлөгөөг биелүүлэх нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг барагдуулах, даатгалын хамрах хүрээг өргөтгөх, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг анхан шатны баримтанд тулгуурлан бүртгэх, түүний гүйцэтгэлд бүртгэлээр хяналт тавьх, Нийгмийн даатгалын сангийн хуваарилалт, зарцуулалт, байршилт, чадавхад хяналт тавьж төвлөрүүлэлт, татаасыг зохион байгуулах, Нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээг нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу гаргаж тайлагнаж байдаг ба хэлтсийн дотоодын үйл ажиллагаа болон ААНБ-ын санхүүгийн баримтанд тулгуурлан Ниймгийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж гарсан зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Үйлчилгээний тасаг нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын санг бүрдүүлж орлого зарлагын гүйцэтгэлийг хангах, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, иргэд ажил олгогчдыг нийгмийн даатгалд хамруулах, даатгуулагч иргэдэд мэргэжлийн шуурхай үйлчилгээг үзүүлэх, өр авлага үүсэхээс уридчилан сэргийлэх үйл ажиллагааг үзүүлдэг. Мөн Ажил олгогч даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайланг хүлээн авах, гаргах нийгмийн даатгалын мэдээллийн бааз бүрдүүлэх, Нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулах, тайлан тооцоо гаргах, нийгмийн даатгалын хуулийг сурталчлах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАСАГ

Эрүүл мэндийн тасаг нь Эрүүл мэндийн тасгийн дарга /байцаагч эмч/, Эрүүл мэндийн даатгалын орлогын байцаагч, Эрүүл мэндийн даатгалын зардлын байцаагч гэсэн бүтэц орон тоогоор ажилладаг.

Эрүүл мэндийн даатгал нь дараах үүргийг гүйцэтгэж байна.

1.Эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэнд,нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөөлөл,төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах

2.Эрүүл мэндийн даатгалын орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх

3.Эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх

4.Эрүүл мэндийн байгууллага,эмийн сангуудтай гэрээ байгуулж,даатгуулагчийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих

5.Эрүүл мэндийн даатгалын талаар сурталчилах

Иргэний эрүүл мэндийн даатгал нь1994 оноос хууль хэрэгжиж эхэлсэн.

Эрүүл мэндийн даатгал дараах төслүүдийг хэрэгжүүлсэн.

1.Нийгмийн даатгалын байгууллагын эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны дунд  хугацаа /2012-2016/ стратеги төлөвлөгөө

2.Нийгмийн даатгалын байгууллагын даатгуулагчдад үзүүлэх,тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах хөтөлбөр /2012-2014/

3.Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр 2013-2016/

4.Эрүүл мэндийн даатгалын талаарх нийгмийн маркетингийн хөтөлбөр/2012-2014/

 Бид Эрүүл мэндийн даатгалд хүн амын 90 хувийг хамруулах зорилт тавин ажиллаж байна.

ЭМД-н зарлага дараах төрлөөр даатгуулагч нарт үйлчилж байна.

1.Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ

2. Өдрийн эмчилгээ,үйлчилгээ

3.Амбулаторийн тусламж үйчилгээ

4.Оношилгоо

5.Уламжлалт эмчилгээ

6.Сэргээн засах

7.Хөнгөвчлөх

8.Хорт хавдрын тусламж үйлчилгээ