Тамгын газар

Цэргийн штаб

          Батлан хамгаалах бодлогыг сурталчлах, Монгол улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил арга зүйн удирдлага туслалцаа үзүүлэх, хяналт тавих,цэрэг ард түмний холбоог бэхжүүлэхэд чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг тасралтгүй явуулах, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

 

Цэргийн штабын дарга, Хурандаа: С. ЖАЛБАСҮРЭН 

Ажлын чиг үүрэг: Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аймгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, Төрийн цэргийн бодлогыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцсэн орон нутгийн хамгаалалтын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, Цэргийн штабын үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах цэргийн дайчилгааны даалгаврыг бүрэн хэрэгжүүлэх, Засаг дарга түүний Тамгын газрын даргыг эрхэлсэн ажлын эцсийн шатны зөвөлгөө дэмжлэгээр хангах

Утас: 7051-8620

 

Цэргийн штабын дайчилгааны офицер, Дэд хурандаа:  Б.БАТБААТАР 

Ажлын чиг үүрэг: Нутаг дэвсгэрт “Дайчилгааны тухай” хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, дайчилгааны бэлэн байдал,  томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлж, оногдуулан данслалтын чанар байдал, нөхөн хангалтын тооцоо, цэргийн штабын дайчилгааны маш нууц, нууц баримт бичгийн хадгалалт хамгаалалтыг дээшлүүлэх.

Утас: 7051-8356

 

Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, Ахмад Ө.БАЯСГАЛАН 

Ажлын чиг үүрэг: Эрх бүхий байгууллагын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах, цэргийн бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах, дайчилгааны даалгаврыг хангах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Утас: 7051-8356

 

Цэргийн штабын орон нутгын хамгаалалт, сургалтын офицер Б.ТҮВШИНЖАРГАЛ 

Ажлын чиг үүрэг: Аймгийн нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд Батлан хамгаалах хууль тогтоомж, орон нутгийн хамгаалалтын тухай хууль тогтоомжийг орон нутагт сурталчилах, бэлтгэл үүрэгтнүүдийн бүх шатны  сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж явуулах.  

Утас: 7051-8356