Агентлагууд

Боловсрол соёл урлагийн газар

Сүхбаатар аймгийн Боловсрол, соёлын газраас 2016-2017 оны хичээлийн жилд дэвшүүлж буй зорилт

“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”,“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”,“Боловсролын тухай” хууль, Үндэсний болон орон нутгийн хөтөлбөрүүдийг орон нутгийн онцлогт тулгуурлан хэрэгжүүлэх зорилго бүхий дараах зорилтуудыг 2016-2017 оны хичээлийн жилд дэвшүүлж байна.

1. Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэн туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ, зөвлөгөөнийг үе шаттай зохион байгуулж, орон нутгийн бүтээлийн санг бий болгоно.

2. Сайн хичээл, үйл ажиллагааны дэг, соёлыг сургууль, цэцэрлэг бүрт төлөвшүүлнэ.

3. Сургууль бүрийг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох”, “Амьдрах чадварт суралцах”, мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн чиглэлээр бие даасан хөтөлбөртэй болгоно.

4. Боловсролын байгууллагын багш, удирдах ажилтан, ажилчдад ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдүүлэн, тэдний ур чадвар, мэргэжлийн хөгжлийг дэмжинэ. Сургууль, цэцэрлэг, дотуур байрын орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, замын хөдөлгөөний болон бусад гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, аюулгүй орчинг бий болгоно.

5. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгосонтой уялдуулан боловсролын байгууллагын худалдан авалт, бусад хамтын ажиллагаанд орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлогыг баримтлан ажиллана.

6. Боловсролын салбарын мэдээлийн нэгдсэн системийн бүрдэлт, ашиглалтыг сайжруулна.

7. Боловсролын байгууллагын багш, ажилчдын авъяас чадварыг хөхиүлэн дэмжиж Урлаг, спортын наадмыг зохион байгуулна.

8. Шинээр боловсруулагдах Насан туршийн боловсролын цөм хөтөлбөрт нийцүүлэн багш, ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттай явуулна.

9. “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь “ төслийг аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ.