Агентлагууд

Боловсрол соёл урлагийн газар

  СҮХБААТАР АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН УРЛАГИЙН ГАЗРААС 2017-2018 ОНЫ

ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ДЭВШҮҮЛЖ БУЙ ЗОРИЛТ

Орон нутгийн хэмжээнд боловсролын бүхий л үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тэгш хүргэх зарчмыг баримтлан, 2017-2018 оны хичээлийн жилд дараах зорилтыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлнэ.

  1. Сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг тогтвортой мөрдөж, үр дүнд суурилсан үнэлгээг хэрэгжүүлж эхэлнэ. 
  2. Боловсролын салбарын удирдах ажилтан, багш, албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, тэдний ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулна.
  3. Сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилга байгууламжид судалгаа хийж, гамшгийн эрсдлийг бууруулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий  “ЭРҮҮЛ, ЭРСДЭЛГҮЙ, ЭЭЛТЭЙ ОРЧИН” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 
  4. “СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН”-ыг үргэлжлүүлэн   аймгийн хэмжээнд ахицын үнэлгээг хийж, үр дүнг тооцно
  5.  5. Хүүхдийн сурч, хөгжих хүсэл эрмэлзлэлийг дэмжихийн зэрэгцээ   хүмүүжил, төлөвшилд нь эерэг нөлөө болохуйц олон талт, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулна.
  6. 6. СӨБ-д 5 настанг бүрэн хамруулахын зэрэгцээ хувилбарт  сургалтын агуулга, арга зүйг шинэчлэн “ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛИЙН  ОРЧИНД СУРГУУЛЬД БЭЛТГЭХ” орон нутгийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ
  7. Орон нутгийн боловсрол, соёл, спортын байгууллагын хамтын ажиллагааг  дэмжсэн хөтөлбөр, арга хэмжээг өргөжүүлнэ.
  8. “СҮХБААТАР АЙМГИЙН СОЁЛ УРЛАГ” орон нутгийн  хөтөлбөрийг   бий болгоно.

     9.   Бага боловсролын сургалтын чанар, үр өгөөжийг дэмжсэн  “СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”, “STEM”-ийн сургалтыг  амжилттай хэрэгжүүлж, туршлагаа түгээн дэлгэрүүлнэ.