Агентлагууд

Ус, цаг уур, орчны шинжилгээний алба

Сүхбаатар аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын товч түүх

Монгол улсад ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн ус цаг уурчдын түүх нягт холбоотой байдагбилээ.

            Сүхбаатар аймагт анхны цаг уурын станц 1937 оны 11-р сарын 17 -ны өдөр Эрдэнэцагаан сумын төв  болох Чоно голд  “Егүзэр”  цаг уурын өртөө, бөмбөлөг хөөргөх салбартай хослон байгуулснаар,аймагт цаг уурын байгууллагын суурь тавигдаж зөвлөлтийн мэргэжилтэнүүд ажиллуулж байгаад  1951 оноос монголын мэргэжилтэнүүдэд хүлээлгэн өгч эдүүгээ 80 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

            1938 оны 10-р сарын 11-ны өдөр одоогийн Баяндэлгэр сумын Хонгор багт цаг уурын 2 дахь станц “Байшинт” өртөө нэртэй  байгуулагдаж засаг захиргааны хувиарлалтын өөрчлөлтөөр 1968 оны УЦУАУЕГазрын  даргын 12-р сарын 3-ны өдрийн 134 тоот тушаалаар Баяндэлгэр суманд шилжүүлэн “Баяндэлгэр” өртөө нэртэй болгон өөрчилж  79 дахь жилдээ цаг уурын судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 381 дүгээр тогтоолоор “Ус цаг уурын шинжилгээний ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тогтоолд Хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэхэд ХАА-н цаг уурын харуул байгуулах нь чухал болохыг тэмдэглэсэн байдаг.

Үүний дагуу 1960 онд цаг уурын шинжилгээний Баруун-Урт өртөө, 1961-1969 онуудад Наран (1961.06.13), Сүхбаатар (1962.06.21), Халзан (1962.07.03), Түвшинширээ (1962.12.20), Онгон (1963.08.03), Дарьганга (1964.12.11), Мөнххаан (1969.05.08), 1972-1975 онуудад Уулбаян (1972.09.03), Асгат (1975.09.14) зэрэг ХАА-н цаг уурын харуулууд байгуулагдаж, 2008.11.01-ны өдрөөс  Дарьгангахаруулыг Ус Цаг Уурын шинжилгээний Дарьганга өртөө болгон хөтөлбөрийг өргөжүүлснээр аймгийн урд талын сумдын уур амьсгалын судалгааг бүрэн судлах нөхцөл бүрдсэн байна. 1987 оны 08 сард Дарьганга-Ганга, Дарьганга-Дуут ус зүйн харуул байгуулагдаж эдийн засгийн байдлаас шалтгаалан 1992 онд хаагдаж, 1997 оны 07 сараас дахин нээгдэж  аймагт усны судалгааны ажлын эхлэл тавгдсан байна.

Ийнхүү ус цаг уурын өртөө, харуулын сүлжээг өргөжүүлсэнээр аймгийн төвүүдэд мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, ус цаг уур, уур амьсгалын мэдээ, мэдээлэлийг нэгтгэн нийлүүлэх удирдлагын зохион байгулалтын шаардлага гарсан тул 1963 оны 6-р сарын 23 ны өдрийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 87 тоот тогтоолоор Сүхбаатар аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Товчоо байгуулагдаж  анхны даргаар  З.Гунаасүрэн томилогдсон байна.

Түүхийн явцад УЦУТовчоо нь 1985 онд  УЦУГазар, 1987 онд Байгаль Хамгаалах Газар, 1993 оноос Байгаль Орчны Алба нь ЗДТГазрын бүтцэд шилжсэн тул ус цаг уурын шинжилгээ судалгаа, байгалын болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газар хариуцан ажиллаж иржээ.

            УЦУ-ын сүлжээ, шинжилгээний ажлын хөтөлбөр нэмэгдэж байгаатай холбогдуулан 1978 оны 3-р сарын 1-ны өдрийн УЦУАУЕГазрын даргын 10 тоот тушаалаар 2-р сарын 1-ны өдрөөс ХАА-н цаг уурын шинжилгээний станц 4-н хүний орон тоотой шинээр байгуулагдаж, аймгийн уур амьсгал, байгаль орчин, цаг уурын судалгаа, шинжилгээний иж бүрэн ажлын эхлэл тавигдсан байна.

Ус цаг уурын байгууллагын техник, технологийг тогтмол үе шаттай шинэчилж ирсэний үр дүнд 1998 оноос өртөө, харуулын цаг уур, уур амьсгалын боловсруулалт автоматжуулсан системд шилжиж  NORTON системдПЕРСОНА МИСС программ, 2008 оны 6-р сараас эхлэн WINDOWS програмын орчинд ажиллаж электрон архив бүрдүүлж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэн ажиллаж байна.

            УЦУАУЕГазрын даргын 1983 оны 12-р сарын 24-ны өдрийн 159 тоот тушаалаар УЦУОШАлбаны урьдчилан мэдээлэх товчоо анх байгуулагдаж , тухайн үед ОХУ-ын Новосибирск, БНХАУлсын Бээжин хотын цаг уурын төвүүдээс болон УЦУШИнститутын УМСектороос радиотелеграфын горимоор факсималь аппарат ашиглан цаг агаарын төрөл бүрийн урьдчилсан мэдээг аймгийн хэмжээнд боловсруулан үйлчилж байлаа.

1984 оноос иргэний агаарын тээврийн нислэгт цаг агаарын урьдчилсан мэдээ болон бодит мэдээгээр үйлчилэх суурь тавигдаж, 1996 оноос синоптикийн ажлын байрыг автоматжуулсан боловсруулалтаар хангаж, 2000 оны 3-р сараас инженерүүдийг тусад нь  дотоод сүлжээнд холбосноор орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж эхэлжээ.

            Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 9-р сарын 9-ны өдрийн 182 тоот тогтоолоор батлагдсан “Ус Цаг Уур, Орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд цаг агаарын болзошгүй гамшигаас урьдчилан сэргийлэх, учирч болох хохирлыг багасгах, мэдээний таарцыг дээшлүүлэх зорилгоор цаг уурын үндсэн элемент болох даралт, геопотенциал өндөр, температур, салхи, чийгшлийг 6-60 цагийн урьдчилалтай прогнозлох гидродинамик тоон загвар, цаг агаарын аюултай үзэгдлийг 120-240 цагийн өмнө урьдчилан мэдээлэх гидродинамик-статистик  аргаар боловсруулсан мэдээллийг ашиглахаас гадна интернэтэд холбогдож Солонгос, Япон, АНУ-ын ус цаг уурын төвүүдийн веб сайтаас шаардлагатай зураг, мэдээг өөрсдийн ажилд ашиглан үйлчилгээг өргөжүүлсэн байна.

            Орон нутагт цаг уурын төрөл бүрийн мэдээ, цаг агаарын урьдчилсан мэдээг боловсруулахад шаардлагатай  зурган мэдээллийг хурдан шуурхай хүлээж авах, дамжуулах зорилгоор 1983 оны 11-р сарын 1-нй өдрөөс УЦУШИнститутын дэмжлэгээр албаны дэргэд холбооны салбарыг байгуулж радио телеграфын горимыг ашиглаж эхэлсэн бөгөөд 1996 оны 3-р сарын 1-ны өдрөөс хуучин хэрэглэж байсан төхөөрөмжийг шинэчилж холбооны суваг түрээслэн модем, падыг анх нэвтрүүлж  мэдээллийг дэвшилтэд технологийг ашиглан солилцож компьютерээр хангасан байна.

            2003 оны 6-р сараас аймгийн УЦУОШАлба нь ус цаг уурын холбооны үндэсний төв, аймгийн төвүүдийн хооронд өндөр хурдаар мэдээлэл солилцох технологи болох VISAT систем, 2011 оны 9-р сарын 15-наас өндөр хрудны шилэн кабелийн сүлжээнд холбогдсоноор TCP/IP протокол ашиглан дэлхийн хиймэл дагуул, цаг уурын радарын тоон мэдээлэл, цаг агаарын зураг, гадаад, дотоодод мэдээлэл боловсруулах төвүүдэд хийсэн тоон анализ, прогнозын үр дүнг шуурхай хүлээн авах дамжуулах боломжтой болсон байна.

Сүүлийн жилүүдэд байгаль, цаг уур, уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийг өргөнөөр хамарч төрөл бүрийн гамшигт үзэгдлийн давтамж ихэсч, улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа байдал нь манай орны хувьд ч орчны шинжилгээний албадын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд оновчтой болгох мэдээлэл, үйлчилгээний ажлыг өргөжүүлэх, инженерүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ЦУОШГазрыг даргын 2008 оны 3-р сарын 12-ны өдрийн 35 тоот тушаалаар албадын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсанаар Сүхбаатар аймгийн УЦУОШГ нь хэлтсийн зохион байгуулалтанд орж технологийн хэлтэс, мэдээлэл үйлчилгээний хэлтэс, захиргаа аж ахуйн хэлтэс гэсэн бүтэцтэй болсон байна. Өнөө үед газрын харьяанд 13 сумын цаг уурын 4 өртөө , ХАА-н цаг уурын 9-н харуул, агаарын чанарын хяналтын Баруун-Урт харуул, Үүлэндзориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх бүсийн төв зэрэг ус цаг уур, байгаль орчны шинжилгээ, судалгааны нэгжүүд багтаж нийт 63 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт ажилчдын 35 хүн буюу 57.4% нь цаг уурын их, дээд, тусгай дунд, мэргэжлийн курс төгссөн үнэмлэх, дипломтой, 24 хүн буюу 39.3% нь дээд боловсролтой, үүнээс МУИСургуулийн цаг уурын анги төгссөн 8, Дарханы ХАА-н дээд сургуулийн цаг уурын анги төгссөн 5 инженер ажиллаж байна.

2003 оноос тус газрын инженерүүд УЦУХүрээлэнгийн санаачлагаар  зохион байгуулж байгаа бүсийн эрдэм шинжилгээний бага хурлуудад 10  илтгэл тавьж хэлэлцүүлэн хэвлүүлж,, аймгийн уур амьсгалын өөрчлөлт, түүний хэлбэлзэл, нөөцөнд судалгаа дүгнэлт гаргаж мэргэжил нэгт нөхдүүдээс туршлага судлах, харилцан суралцах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажилд идэвхтэй оролцож байна.

 2004 оноос  Сүхбаатар аймгийн нутгаар хур тунадас олон жилийнхээс бага орж бэлчээрийн ургамлын ургац эрс муудсан нь мал аж ахуй, байгаль орчинд сөргөөр нөлөөлж, аймаг орон нутгийн хүсэлт, дэмжлэгээр мэргэжлийн байгууллагын бодлогоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх экспедицүүдийг ажиллуулах шаардлага гарсан байна. Үүний дагуу ЦУОШГазрын даргын 2008 оны 4-р сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар 14 хоногийн сургалтанд хамрагдсан Я.Раднаа, А.Шинэбаяр, Б.Хүрэлбаатар, Х.Энхбаяр нарт цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд ажиллах эрхийн гэрчилгээ олгож үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн байна. Энэ үед зүүн аймгуудын экспедицүүдийг мэдээгээр хангах, нөлөөлөх ажлыг оновчтой болгох, цаг агаарын урьдчилсан мэдээний таарцыг дээшлүүлэх зорилгоор үүлний шилжилт, хөдөлгөөн, услагийн хэмжээг тодорхойлох БНХАУлсад үйлдвэрлэгдсэн тусгай тоног, төхөөрөмж бүхий хөдөлгөөнт радарын машиныг тус газарт хуваарилаж  6-р сараас эхлэн ажиллуулсан байна.

            2008 оны 10-р сарын 27-ны өдрийн ЦУОШГазрын даргын 131 тоот тушаалаар аймгийн төв Баруун-Урт хотод агаарын чанарын хяналтын харуулыншинжилгээний ажлын хөтөлбөр батлагдаж 11 сарын 01-ны өдрөөс хотын хүхэрлэг хий, азотын давхар ислийг тодорхойлох ажил эхэлж, аймаг орон нутагт агаарын хийн найрлагад  судалгаа, шинжилгээ хийх суурь тавигдлаа. Мөн ЦУОШГ даргын 2012 оны  10 дугаар сарын 02-ны өдрийн 167 тушаалаар УЦУОШГазрын дэргэд Байгаль орчны шинжилгээний лаборатори анх байгуулагдаж ус, агаар, хөрсөнд иж бүрэн шинжилгээ хийх нөхцөл бүрджээ. Монгол Улсын Засгийн Газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас аймгуудын цаг уурын байгууллагын санхүү, аж ахуйн материаллаг суурийг байнга бэхжүүлж, техник технологийг шинэчилж ирснээр 2001 онд УЦУОШАлбаны төсвийн зардлын хуваарилалт 39 сая төгрөг байсан бөгөөд 17 жилийн хугацаанд тус албаны санхүүжилт 8.5 дахин нэмэгдэж, зөвхөн сүүлийн 3-н жилд хөрөнгө оруулалтын хэмжээ 400 сая орчим төгрөгөөр нэмэгджээ.

 Манай аймгийн инженерүүд аймаг, бүс нутгийн хэмжээнд дараах сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэн, хэвлэлтэнд өгч, эрдэм шинжилгээ, судалгааны  ажлыг хийж байна.

1. “Сүхбаатар аймгийн уур амьсгалын хэлбэлзэл өөрчлөлт” 2005 он Х.Энхбаяр, З.Мөнхбаяр

2. “Сүхбаатар аймгийн бэлчээрийн ургацын явц, хандлага” 2006 он  Н.Гантөмөр, Х.Цэрэнбалтав, Б.Энхтуяа

3. “Сүхбаатар аймагт тохиолддог цаг агаарын аюултай үзэгдлүүд” 2006 он   Х.Энхбаяр, З.Мөнхбаяр, Д.Жүгдэр

4. “Баруун-Урт хот орчмын салхины горим” 2006 он М.Оюун-Эрдэнэ, М.Батжаргал, М.Цоозол

5. “Баруун-Урт онгоцны буудал орчмын хаврын улирлын салхины судалгаа” 2006 он М.Оюун-Эрдэнэ, Б.Жигмэддорж, Б.Ням-Од

6. “Сүхбаатар аймгийн харьцангуй чийгийн өөрчлөлт” 2007 он Н.Баттөр, Х.Цэрэнбалтав, М.Оюун-Эрдэнэ

7. “Сүхбаатар аймгийн хөрсний гадарга ба гүнийн температурын тархалт, түүний өөрчлөлт”  2009 он Х.Энхбаяр, З.Мөнхбаяр

8. “Сүхбаатар аймгийн бэлчээрийн талхлагдалт” 2010 он  Х.Намсрайжав, Х.Цэрэнбалтав

9. “Сүхбаатар аймгийн цаг уурын өртөөдийн бодит мэдээг ММ5 тоон прогнозын үр дүнтэй харьцуулсан нь ”  2010 он     М.Оюун-Эрдэнэ,Ц.Батхүү, Г.Батжаргал

10. “Байгаль цаг уурын онцлог, уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицохуй” 2010 он   З.Мөнхбаяр