Мэдээ мэдээлэл (307/350)

Аймгийн төвөөс мал гаргах асуудлыг иргэд дэмжлээ

“Хотын төвөөс мал гаргах ажилд иргэн таны оролцоо” хэлэлцүүлэг 2019 оны 02 сарын 20-ны өдөр боллоо.Тус зөвлөгөөний үеэр холбогдох байгууллагууд иргэдэд мэдээлэл хийсэн юм. Баруун-Урт сумын хэмжээнд 700 гаруй мал байгаа бөгөөд хотын төвд хариулаггүй 100 гаруй мал бэлчиж байна. Энэ нь малаас хүнд дамжих халдварт өвчин үүсгэх, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламж, аваар осол, иргэний хувийн өмчид халдах, ахуйн хог хаягдал тараах зэрэг олон эрсдэл байгааг “Сүхбаатар-Тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ-ын дарга Х.Баатарсүх хэлсэн юм. Иргэд санал хүсэлтээ нээлттэй ярилцаж Хотын төвөөс мал гаргах шийдвэрийг дэмжлээ.