Мэдээ мэдээлэл (314/376)

Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцагаан суманд ажиллалаа

Аймгийн хэмжээнд өвөл хур тунадас бага орсны улмаас хаврын хуурайшилт эрт явагдаж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар Сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтарсан 2019 оны 12/А/51 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын 01 албан даалгаврын хүрээнд төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулж сумын удирдлага болон холбогдох байгууллагуудад дээрх тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэгдлээ. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас шийдвэрлэж өгсөн пургон авто машиныг Эрдэнэцагаан суман дахь гал унтраах аврах 47-р ангид шилжүүллээ