Мэдээ мэдээлэл (336/346)

БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

БОЛЗОЛТ УРАЛДААН

Баруун-Урт сум болон сумдын бүх шатны аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн гадна тохижилтын ажлыг сайжруулах, хүн ам эрүүл мэнд, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор Баруун-Урт сум, сумдын 2019 оны шилдэг бүтээн байгуулалт, тохижилт, ногоон байгууламжтай байгууллага, аж ахуй нэгж айл өрхийг шалгаруулах болзолт уралдааныг 2019 оны 5 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Аймгийн ЗДТГ болон Баруун-Урт сумын ЗДТГ- тай хамтран зохион байгуулахаар боллоо. Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. АЗДТГ