Мэдээ мэдээлэл (346/376)

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

ХХААХҮ-н Сайдын 2019 оны А/119 тоот тушаал, “ЖДҮХСангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам дагуу иргэд, аж ахуй нэгжээс төслийг 2019 оны 5 сарын 17-ноос 6 сарын 10 –ныг хүртэл нийт  52 аж ахуйн нэгж, иргэнээс ирүүлсэн  3,8 тэрбум төгрөгийн төслийг хүлээн авсан.  Үүнд. Аж ахуйн нэгжийн- 14, иргэний -38 төсөл байна

Төслүүдийг  ЖДҮХсангийн төслийн зээлийн хүсэлт бүртгэх системд бүртгэж, төслийн иж бүрдэл шалгах үе шатанд иж бүрдэлд тэнцсэн аж ахуй нэгжийн -11, иргэний  16 төсөл орсон. Иж бүрдэл дутуу татгалзсан иргэний-22, аж ахуй нэгжийн -3 төсөл байна.

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хуралд 2,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 27 төсөл хэлэлцэгдэж, төсөл бүрийг Засгийн газрын 2019 оны 190 дүгээр тогтоол, ХХААХҮСайдын 2019 оны А/146 дугаар тушаалын хавсралт, аймаг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан үнэлгээний хуудсаар үнэлж, тус бүр 50 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргасан. Төслүүдийг авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалтаар гаргаж, эх үүсвэрт багтаан 8 төслийг баталлаж Аймгийн Засаг даргад албан тоотоор хүргүүлээд байна.