Мэдээ мэдээлэл (409/411)


2020 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлаг ийн эрүүл мэндийн үзлэг  05-р сарын 01-03-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Энэ жилийн цэрэг татлага онцгой нөхцөлд, тусгай чиг горимоор явагдана гэдгийг онцгойлон анхааруулж байна.
1. COVID-19 халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлын үүднээс иргэдийг олноор нэг дор бөөгнөрөх явдал үүсгэхгүйн тулд дараах арга хэмжээг авч ажиллана.
2. Цэрэгт татагдах залуучуудыг үдэж гаргахаар аав, ээж ар гэрийнхэн нь зохион байгуулалттайгаар ирэхгүй байх
3. Нэгдсэн үзлэгт иргэдийг сум бүрээр нь тусгай цаг, хуваарийн дагуу хамруулна
4. Цэргээс халагдан ирэх арга хэмжээг нэгдсэн байдлаар төв талбайд зохион байгуулахгүй 5. Халагдан ирж буй цэргүүдийг аймгийн төвийн захын тойрог, сум сум руу гарах гарц дээр цагдаагийн хамгаалалтад дор Сумдын ЗДТГ-аас томилогдсон албан тушаалтанд хүлээлгэж өгнө.
6. Цэргээс ирж буй залуучуудыг эцэг эхчүүд нь тосон авахгүй байхыг тус тус анхаарна уу.